0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Ерөнхийлөгч

ШАГДАРЖАВЫН МАГВАН

 

Ш.Магван нь 1927 онд Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн. Монголын Үйлдвэрчний Эвлэлийн төв Зөвлөлийн даргаар ажиллаж байгаад 1969 онд Биеийн тамир, Спортын эвлэлийн төв зөвлөлийн дарга бөгөөд МҮОХ-ны ерөнхийлөгчөөр томилогдон 1978 он хүртэл ажилласан. 

1969 онд социалист орнуудын биеийн тамир, спортын байгуулагуудын дарга нарын зөвлөгөөнийг Улаанбаатар хотноо зохион байгуулсан. 1969, 1977 онд Биеийн Тамир, Спортын Эвлэлийн III, IV их хурлыг удирдан зохион байгуулжээ. ОУОХ-ны 1977 онд Прагад болсон чуулганаар тангараг өргөн ОУОХ-ны гишүүн болсон. 

Монгол Улсын баг тамирчдыг 1972, 1976 оны олимпийн наадамд зохион байгуулан оролцсон. Өнөөдрийг хүртэл ОУОХ-ны хүндэт гишүүнээр улс, эрх орноо төлөөлөн ажиллаж байна.

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД