ГОМБЫН ДАМДИН (1931-2000)
Сэлэнгэ аймгийн уугуул, дээд боловсролтой. Төмөр замын намын хороо, УТК-ын орлогч дарга, Дархан хотын даргын алба хашиж байсан. 1978 оны 06 дугаар сарын 01-нд Монголын Биеийн Тамир Спортын Эвлэл / МБТСЭ /-ийн төв зөвлөлийн дарга бөгөөд МҮОХ-ны ерөнхийлөгчөөр томилогдон ажиллаж байсан.
1979 оны 2 сарын 5-нд Намын Төв Хорооны 47-р тогтоолоор ”БТС-ын талаар цаашид авах арга хэмжээний тухай” МБТСЭ-ийг өөрчлөн Улсын Биеийн Тамир Спортын Хороо байгуулах шийдвэр гаргуулж, 2-р сарын 7-нд Их хурлаар зарлиг гаргуулах, 2-р сарын 8-нд СНЗ-ийн 37-р тогтоолоор УБТСХ-ны дүрмийг батлуулсан.
Улмаар 1981 оны 6 сарын 26-нд Их хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор УБТСХ-г БНМАУ-ын БТСУХороо байгуулагдсан. “Лейк Плэйсид-1980”, “Москва-1980” олимпийн наадмуудад баг тамирчидаа бэлтгэн, төлөөлөгчдөө тэргүүлэн оролцсон.