0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Ерөнхийлөгч

СОСОРБАРАМЫН БОЛД (1940-1994)

 

Завхан аймгийн Жавхлант суманд төрсөн. ЗХУ-ын Ленинград хотын Төмөр замын дээд сургууль, Коммунист намын академийг тус тус дүүргэсэн. Улаанбаатар төмөр замын хэрэг эрхлэх газрын дарга, МАХН-ын төв хорооны хэлтсийн эрхлэгчээр ажиллаж байв. 

1990 онд БТСУХ татан буугдаж, Монголын тамирчдын Их хурал хуралдаж, МҮОХороо төрийн бус байгууллагын тогтолцоогоор ажиллах болсон. Их хурал С. Болдыг МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр сонгон батлав. 

С. Болд МҮОХ-ны бие даасан байдлыг ханган төрийн бус байгууллагын статусыг бэхжүүлж, Олимпийн Хартийг чанд мөрдөхийн төлөө их үүрэг гүйцэтгэсэн юм. Тэр ОУОХ, ҮОХХ-ны хуралд /1990/ оролцож, “Барселон-1992”, “Альбервилль -1992”, олимпод баг тамирчдын тэргүүнээр оролцсон. Бокс, шатар, даамын спортын мастер цолтой.

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД