0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Ерөнхийлөгч

Элдэв-Очирын Дарьсүрэн (1921-1987)

 

Нийслэлийн 10 жилийн нэгдүгээр сургууль, Нам ба улс төрийн төв сургууль, Москвагийн их сургуулийг тус тус дүүргэжээ. Э. Дарьсүрэн 1941 оноос Дотоод явдлын яам, МАХН-ын төв хороо, Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн Төв Хороо зэрэг байгууллагуудад ажиллаж байсан. БНМАУ-ын Биеийн тамир, спортын хорооны даргаар 1954 оны 9 дүгээр сард томилогдож 1956 он хүртэл ажиллажээ. Спортын холбоодыг үүсгэн байгуулах, тэдгээрийг олон улсын холбоодод элсүүлэх, Монголын биеийн тамир, спортыг олимпийн хөдөлгөөнтэй холбоход анхааран ажиллаж байлаа. 1956 оны 3 дугаар сард МАХН-ын төв хороо, сайд нарын зөвлөлийн 43/37 тоот тогтоол гаргуулснаар Монголын Үндэсний Олимпын Хороо байгуулагдаж, анхны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. 

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД