0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

НААДМУУД

"Shanghai 1993" Зүүн Азийн I наадам



Зүүн Азийн наадам

Азийн олимпын зөвлөлөөс санаачлан Азийн наадмыг зохион байгуулж эхэлсний дараа бүс нутгийн хэмжээний наадам зохиох санаачилга гарах болов. Улмаар 1959 оноос Зүүн Өмнөд Азийн наадам, 1984 оноос Өмнөд Азийн наадам зохиогдож эхлэв. Харин энэ тивийн спортын хүчирхэг гүрнүүдийг багтаасан зүүн бүс өөрсдийн наадмыг зохиолгүй удтал явсны эцэст 1993 онд анхны наадмаа хийжээ. 

"Шанхай 1993" Зүүн Азийн I наадам

Анхны наадмыг БНХАУ-ын хамгийн их хүн амтай хот Шанхайд явуулсан. Шанхай хот наадамтай зэрэгцүүлэн спортын гэрэл зураг, уран зураг, маркны олон улсын үзэсгэлэн зохион байгуулсан юм. 

Тус бүсэд багтдаг найман ҮОХ-ны (БНХАУ, БНСУ, БНАСАУ, Япон, Тайвань, Хонконг, Макао, Монгол) 1021 тамирчин спортын 12 төрөлд 170 багц медалийн төлөө өрсөлдсөн байна. Наадмын хөтөлбөрт хөнгөн атлетик, бадминтон, сагсан бөмбөг, боулинг, бокс, хөлбөмбөг, гимнастик, жүдо, сэлүүрт завь, усанд сэлэлт, хүндийг өргөлт, ү-шү зэрэг төрөл багтжээ. 

Зохион байгуулагч БНХАУ нийт алтын бараг 2/3-г хамж, багийн дүнгээр хол тасархай өнгөллөө. Монголчууд уг наадамд нэг мөнгө, 16 хүрэл медаль хүртсэн амжилтаар 7-р байрт бичигдсэн юм.

Медаль хүртсэн орнууд

УлсАлтМөнгөХүрэлНийт
1БНХАУ1057434213
2Япон253755117
3БНСУ23284091
4БНАСАУ10202454
5Тайвань651930
6Хонконг12811
7Монгол-11617
8Макао--11

Монголын багийн медальтнууд

НэрсТөрөлАнгилалХүйсАмжилт
1Д.Доржбатжүдо78 кгэрмөнгө
2Дашдэндэв Махаширихөнгөн атлетикзээрэнцэг шидэлтэрхүрэл 49.72м
3М.Джүдо60 кгэрхүрэл
4Т.Тжүдо86 кгэрхүрэл
5Түмэн-Одын Баттөгсжүдо95 кгэрхүрэл
6Б.Бадмаанямбуужүдо +95 кгэрхүрэл
7О.Балжиннямжүдонээлттэйэрхүрэл
8С.Ожүдо61 кгэмхүрэл
9Самбуу Дашдуламжүдо72 кгэмхүрэл
10    хүрэл
11    хүрэл
12    хүрэл
13    хүрэл
14    хүрэл
15    хүрэл
16    хүрэл
17    хүрэл

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД