0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

НААДМУУД

"Hong Kong 2009" Зүүн Азийн V наадам



Анх наадам зохион байгуулах сонирхолтойгоо Хонконг, Тайвань, Монгол улс илэрхийлж байв. Явцын дунд Монгол нэрээ татаж, Хонконг, Тайвань тунаж үлдэв. Улмаар 2005 онд Макаод болсон Зүүн Азийн олимпын хороодын холбооны хурлаар уг эрхийг Хонконгод олгожээ. 

Наадам зохион байгуулах нийт зардал 240 сая хонконг доллар болсон бөгөөд үүний 123 саяыг Засгийн газраас гаргажээ. 

Нийт 2377 тамирчин спортын 22 төрөлд 262 багц медалийн төлөө өрсөлдсөн нь шинэ дээд амжилт болов. 

Наадмын хөтөлбөрт шатар, регби, сквош, ширээний теннис, серфинг анх удаа багтжээ. 

БНХАУ хамгийн том буюу 474 тамирчны нүсэр бүрэлдэхүүнтэй оролцож, нийт 113 алтан медальтайгаар ээлжит түрүүгээ авав. Зохион байгуулагч Хонконг түүхэн дэх хамгийн шилдэг үзүүлэлт болох 110 медаль хүртсэн амжилтаар дөрөвт жагсав. 

Монголын баг энэ наадамд спортын 16 төрөлд 132 тамирчин, 40 дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэй оролцож, 4 мөнгө, 16 хүрэл медаль хүртсэн амжилтаар наймд бичигдсэн юм.

Медаль авсан орнууд

УлсАлтМөнгөХүрэлНийт
1БНХАУ1137346232
2Япон625870190
3БНСУ394559143
4Хонконг263153110
5Тайвань8344789
6Макао891229
7БНАСАУ681125
8Монгол-41620
9Гуам--11

Монголын багийн медальтнууд

НэрсТөрөлАнгилалХүйсАмжилт
1    мөнгө
2    мөнгө
3    мөнгө
4Шинэцэцэг Чулуунхүүхөнгөн атлетик1500м гүйлтэммөнгө 4:39.47
5Батцэцэг Баатархүүхөнгөн атлетик10000 м гүйлтэмхүрэл 37:04.86
6Баяр Дагвадоржжүдо60 кгэрхүрэл
7Ган Түвшинжаргалжүдо81 кгэрхүрэл
8Э.Эрдэнбилэгжүдо90 кгэрхүрэл
9Н.Түвшинбаяржүдо +100 кгэрхүрэл
10Батсуурь Бат-Оршихжүдонээлттэйэрхүрэл
11Балжиннямын Бат-Эрдэнэжүдо48 кгэмхүрэл
12Н.Цэнд-Аюушжүдо70 кгэмхүрэл
13Төрбат Баасанжавжүдо78 кгэмхүрэл
14Н.Цэнд-Аюушжүдонээлттэйэмхүрэл
15    хүрэл
16    хүрэл
17    хүрэл
18    хүрэл
19    хүрэл
20    хүрэл

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД