0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

НААДМУУД

"Tianjin 2013" Зүүн Азийн VI наадам



Зүүн Азийн VI наадам 2013 онд Хятадын зүүн хойд нутаг дахь, тус улсын есөн том хотын нэг Тяньжинд зохиогдлоо. Уг эрхийн төлөө Монголын нийслэл Улаанбаатар нэрээ дэвшүүлсэн ч Тяньжин ялалт байгуулсан юм. 

Уламжлал ёсоор есөн ҮОХ-ны тамирчид 258 багц медалийн төлөө өрсөлдөв. Спортын төрөл 24 болж нэмэгдсэн бөгөөд үүнээс 16 нь олимпын төрөл байв. Спортын төрлийн тоо шинэ дээд амжилт болжээ. 

Өмнөх бүх наадамд багаараа тэргүүлсэн БНХАУ энэ удаа ч тэргүүн байрт бичигдэв. 

Манай улс тус наадамд спортын 18 төрөлд 140 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож, дөрвөн мөнгө, 18 хүрэл медаль хүртлээ. 

“Тяньжин-2013” нь уламжлалт форматаар явагдсан Зүүн Азийн сүүлийн наадам болж түүхэнд үлдсэн. Зүүн Азийн олимпын хорооноос тус наадмыг залуучуудын ангиллынх болгож, анхныхыг 2019 онд Тайванийн Тайчунд зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Гэвч улс төрийн шалтгааны улмаас 2018 онд наадмыг албан ёсоор цуцалсан юм. 

Зүүн Азийн залуучуудын хоёр дахь наадам 2023 онд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо болно. 

Медаль авсан орнууд

УлсАлтМөнгөХүрэлНийт
1БНХАУ1347951264
2Япон475775179
3БНСУ365174161
4Тайвань17284691
5Хонконг10163056
6БНАСАУ8122242
7Макао351927
8Монгол-41822
9Гуам-1-1

Монголын багийн медальтнууд

НэрсТөрөлАнгилалХүйсАмжилт
1Н.Баярмаахүндийг өргөлт63 кг эммөнгө
2Б.Сэр-Од хүндийг өргөлт5000мэрмөнгө /14:28.24 мин/
3А.Алтансүхдугуй80 км эрмөнгө /1:43:28/
4Т.Төгөлдөрдугуй80 кмэрхүрэл /1:43:46/
5Н.Баяраа
Б.Бишрэл
Х.Бямбабаатар
буудлагахийн урт бууны багэрхүрэл
6Галбадрах Хишигсайханхөнгөн атлетик800м эмхүрэл /2:16.28 мин/
7Нарандулам Мөнхбаярхөнгөн атлетик1500мэрхүрэл /3:54.10мин/
8Г.Оюун-Эрдэнэтаеквондо49-53 кг эммөнгө
9Уртбаярын Хандтаеквондо49 кг эмхүрэл
10М.Түмэнбаяртаеквондо54 кг эрхүрэл
11П.Тэмүүжинтаеквондо63 кг эрхүрэл
12Ш.Сүрэнхорлоосаншау48 кг эмхүрэл
13С.Амгаланжаргалсаншау52 кг эмхүрэл
14Б.Мөнх-Амгалансаншау56 кг эрхүрэл
15Н.Батпүрэвсаншау60 кг эрхүрэл
16Х.Хүүхэнхүүсаншау75 кг эрхүрэл
17Г.Дашдаваажүдо90 кг эрхүрэл
18П.Бүрэнтөгсжүдо +100 кгэрхүрэл
19А.Саранзулжүдо63 кгэмхүрэл
20О.Жавзмаажүдо +78 кгэмхүрэл
21     
22     

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД