0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

НААДМУУД

"Macau 2005" Зүүн Азийн IV наадам



Зүүн Азийн IV наадам БНХАУ-ын тусгай захиргааны бүс Макаод боллоо. Наадамд тус бүс нутагт харъяалагддаг есөн ҮОХ бүгд оролцов. Нэг хэсэг Төв Азийн наадам, Зүүн Азийн наадам аль алинд нь оролцож ирсэн Казахстан энэ үеэс хойш зөвхөн Төв Азийн наадамдаа оролцох болжээ. 

Тамирчид спортын 17 төрөлд 233 багц медалийн төлөө өрсөлдсөн бөгөөд спортын төрлүүдийн 11 нь олимпын төрөл байв. Бүжгийн спорт, луут завь, зүлэгний хоккей наадмын хөтөлбөрт шинээр багтжээ. 

Нийлбэр дүнгээр уламжлал ёсоор БНХАУ өнгөлсөн бол зохион байгуулагч Макао 11 алттайгаар тавд жагсаж, түүхэн дэх хамгийн өндөр амжилтаа үзүүлэв. 

Монголчууд тус наадамд спортын 11 төрөлд 130 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож, 1 алт, 1 мөнгө, 6 хүрэл медаль хүртсэн амжилтаар наймд бичигдсэн юм. 

Мэргэн бууч Ц.Мөнхзул Монголын багийн ганц алтыг авчирсан бол буудлагын нөгөө тамирчин О.Гүндэгмаа мөнгөн медалийн эзэн болсон. 

Түүнчлэн мэргэн бууч З.Батхуяг, хүндийг өргөлтийн Н.Баярмаа болон ү-шүгийн Д.Мөнх-Уяа, Ө.Саруул-Од, Э.Буянбат, М.Батжаргал нар хүрэл медаль хүртсэн юм. 

Медаль авсан орнууд

УлсАлтМөнгөХүрэлНийт
1БНХАУ1276333223
2Япон465677179
3БНСУ324865145
4Тайвань12342672
5Макао11161744
6БНАСАУ6102036
7Хонконг22913
8Монгол1168
9Гуам--11

Монголын багийн медальтнууд

НэрсТөрөлАнгилалАмжилт
1Ц.Мөнхзулбуудлага алт
2О.Гүндэгмаабуудлага мөнгө
3Н.Баярмаахүндийг өргөлт58 кгхүрэл
4   хүрэл
5   хүрэл
6   хүрэл
7   хүрэл
8   хүрэл

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД