0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

НААДМУУД

"Innsbruck 2012" Залуучуудын өвлийн анхдугаар олимп



Залуучуудын өвлийн анхны олимпыг зохион байгуулах хүсэлтээ дөрвөн хот илэрхийлжээ. Эхний шатнаас Харбин, Лиллехаммер хасагдаж, Финландын Куопио, Австрийн Инсбрук тунаж үлдэв. Улмаар ОУОХ-ны гишүүдээс мэйлээр санал авахад Инсбрук 84:15-аар ялж, анхдагчаар тодорсон юм. Инсбрук ингэснээр өвлийн гурван олимп зохион байгуулсан (өмнө нь 1964, 1976 оны олимп) анхны хот болов. 

Тус хотод тэмцээний барилга байгууламж, тамирчдын тосгон зэрэг шаардлагатай дэд бүтэц бүгд байсан тул залуучуудын олимпыг ердөө 22 сая ам.долларын зардлаар зохион байгуулжээ. 

Наадамд 69 ҮОХ-ны 1059 тамирчин спортын үндсэн долоон төрөлд 63 багц медалийн төлөө өрсөлдөв. Өвлийн олимпын үндсэн төрлүүдээс гадна хоккейн хувийн ур чадварын тэмцээн зэрэг зарим шинэ тэмцээнийг туршилтаар оруулсан байна. 

Багийн дүнгээр Герман найман алт, 17 медальтайгаар тэргүүлж, БНХАУ удаалж, зохион байгуулагч Австри гуравт оров. Нийт 30 улс ямар нэг медаль хүртжээ. 

Медаль авсан орнууд

УлсАлтМөнгөХүрэлНийт
1Герман87217
2БНХАУ74415
3Австри64313
4БНСУ63211
5ОХУ54716

Монголчууд Инсбрукийн олимпод

Монголчууд залуучуудын өвлийн олимпод цана, тэшүүрийн төрлөөр хоёр тамирчинтай оролцов. Д.Өсөхбаяр цанын спринт уралдаанд 48, 10 км-ийн уралдаанд 42-р байр эзэлсэн. Харин А.Энх-Ариун тэшүүрийн бөөн гараатай уралдаанд 20, 500 болон 3000 метрийн уралдаанд тус бүр 14-р байрт оров.

Монгол тамирчдын амжилт

НэрсХүйсТөрөлАнгилалАмжилт
1Алтантулгын Энх-Ариунэмэгтэйтэшүүр500 м 14-р байр 94.75
3000 м14-р байр  5:25.40
масс старт20-р байр 6:38.07
2Дандарын Өсөхбаярэрэгтэйцанаспринт 48-р байр 2:09.87
10 км гүйлтийн цана42-р байр  37:16.0

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД