0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

НААДМУУД

"Lillehammer 2016" Залуучуудын өвлийн II олимп



Олимп зохион байгуулах сонирхолтойгоо Лейк-Плэсид, Люцерн, Сарагоса, Софи зэрэг хэд хэдэн хот илэрхийлж байсан ч эцсийн мөчид ганц Лиллехаммер л албан ёсоор хүсэлтээ ирүүлэв. Тиймээс ОУОХ 2011 онд тус хотод олимп зохион байгуулах эрхийг олгожээ. 

Хоёрдугаар өвлийн олимпод 71 орны 1100 тамирчин спортын үндсэн долоон төрөлд 70 багц медалийн төлөө өрсөлдлөө. Колумб, Израиль, Ямайк, Кени, Малайз, Португал, Зүүн Тимор гэсэн долоон улс залуучуудын өвлийн олимпод анх удаа оролцов.

Норвегичууд 1994 онд Лиллехаммер хотноо өвлийн олимп зохион байгуулсан туршлагатай бөгөөд тухайн үеийн спортын байгууламжийн ихэнхийг залуучуудын олимпод дахин ашигласан байна.

Багийн дүнгээр АНУ 10 алт, нийт 16 медальтайгаар тэргүүлэв. Тэд анхдугаар олимпод төдийлэн ач холбогдол өгөлгүй оролцож, хоёрхон алттайгаар 10-р байр эзэлсэн бол энэ удаа чамбай өрсөлдсөөр түрүүлэв. 

Зохион байгуулагч Норвеги нийт медалийнхаа тоогоор тэднээс илүү байсан ч алт цөөн байсан тул нийлбэр дүнгээр тавд бичигдэв.  28 улс ямар нэг медаль хүртсэн байна. 

Медаль хүртсэн орнууд

Улс

Алт

Мөнгө

Хүрэл

Нийт

1АНУ106-16
2БНСУ103316
3ОХУ78924
4Герман77822
5Норвеги49619

Монголчууд Лиллехаммерийн олимпод

Залуучуудын өвлийн олимпод монголчууд цана, тэшүүрийн төрөлд хоёр тамирчинтай оролцож, нэг алтан медаль хүртлээ. Тэшүүрийн холимог багийн тэмцээнд Итали, БНХАУ, БНСУ-ын тамирчидтай нэг баг болон өрсөлдсөн Буянтогтохын Сумъяа алтан медаль хүртэж, Монголын өвлийн спортын түүхэнд шинэ хуудас нээсэн юм. 

Түүнчлэн Б.Сумъяа охидын 500 м-т 21, 1500 м-т 24, бөөн гараатай уралдаанд 21-р байр тус тус эзэлсэн байна. 

Харин цанын төрөлд хурд сорьсон А.Очирсүх спринтэд 48, 43-р байр, 10 км-т 41-р байр тус тус эзэлсэн юм.

Монгол тамирчдын амжилт

НэрсХүйсТөрөлАнгилалАмжилт
1Буянтогтохын Сумъяаэмэгтэйтэшүүр500 м 21-р байр 86.295
холимог багалтан медаль 1:57.85
1500 м24-р байр 2:18.42
масс старт21-р байр  6:05.11
2Адъяабаатарын Очирсүхэрэгтэйтэшүүрспринт 43-р байр 3:33.53
10 км41-р байр 28:07.5
кросс48-р байр 3:43.82

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД