0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

НААДМУУД

"Lausanne 2020" Залуучуудын өвлийн III олимп



 

Өвлийн III олимпыг зохион байгуулах хүсэлтэйгээ дөрвөн хот илэрхийлсэн ч Лейк-Плэсид явцын дунд саналаа татаж, Софи хот ОУОХ-ны шалгуурт тэнцээгүй тул Швейцарын Лозанн, Румыний Брасов хотууд өрсөлдөв. 2015 онд Каула Лумпурт болсон ОУОХ-ны чуулганаар санал хураалт явуулахад Лозанн 71:10-аар илт давуу ялжээ.

Лозаннд 79 орны 1788 тамирчин өрсөлдөхөөр очсон нь залуучуудын өвлийн олимпын шинэ дээд амжилт болов. Албани, Азербайжан, Эквадор, Хаити, Хонконг, Косово, Пакистан, Катар, Сингапур, Тайланд, Тринидад ба Тобаго, Туркменистан гэсэн 12 улс залуучуудын өвлийн олимпод анхлан оролцлоо. Өмнө нь өвлийн олимпод огт оролцож үзээгүй Катар, Туркменистан улс цас мөсний тэмцээнтэй анхлан танилцсан байна. 

Цанатай уулын авиралт, эмэгтэйчүүдийн цанын хоёр төрөлт олимпын хөтөлбөрт анх удаа багтав. Мөн 3х3 хоккейн холимог багийн тэмцээнийг зохион байгуулсан нь гоол арвин, өрсөлдөөн ихтэй, сонирхолтой болсон юм. 

Багийн дүнгээр ОХУ тэргүүлж, зохион байгуулагч Швейцар удаалав. Хоёр улсын алтан медалийн тоо тэнцэж, мөнгөн медаль илүү авснаараа оросууд дээр нь бичигдсэн. Түүнчлэн холимог багийн тамирчид 18 медальтайгаар Шведийн хамтаар дөрөвдүгээр байрыг хуваан эзэлжээ. 

Медаль авсан орнууд

Улс 

Алт

Мөнгө

Хүрэл

Нийт

1ОХУ1011829
2Швейцар106824
3Япон97117
 Холимог баг66618
4Швед64717
5Австри62513

Монголчууд Лозанны олимпод

Монголчууд энэ удаагийн олимпод гүйлтийн цана, биатлоны төрөлд зургаан тамирчинтай оролцлоо. 

Цанын хөвгүүдийн спринт төрөлд Б.Хонгор 72, О.Золбаяр 60-р байр эзэлсэн бол охидын уралдаанд Д.Урангоо 69, Б.Номин-Эрдэнэ 57-р байр эзлэв. 

Түүнчлэн биатлонч охин Ч.Бямбасүрэн спринт уралдаанд 83, хувийн гараанд 87-р байр эзэлсэн. Харин Э.Энхсайхан хөвгүүдийн спринтэд 49, хувийн гараанд 12-р байрт орсон юм. 12.5 км-ийн хувийн гараанд 99 тамирчин хурд сориход Э.Энхсайхан дөрвөн сум алдаж буудан тэргүүлэгчээс 2:41 минут хоцорсон үзүүлэлтээр 12-т орсон нь Монголын биатлончдын хувьд том амжилт байлаа. 

Монгол тамирчдын амжилт

НэрсХүйсТөрөлАнгилалАмжилт
1Энхбатын Энхсайханэрэгтэйбиатлон 7.5 км спринт 49-р байр
12.5 км 12-р байр
2Чулуунбатын Бямбасүрэнэмэгтэйбиатлон 6.0 км спринт83-р байр
10 км87-р байр
3Дуламсүрэнгийн Урангооэмэгтэйцанаспринт67-р байр  3:27.22
5 км гүйлтийн цанаDNF
кросс 69-р байр  6:26.51
4Барснямын Номин-Эрдэнээмэгтэйцанаспринт60-р байр 3:18.09
5 км гүйлтийн цана61-р байр  18:08.7
кросс 57-р байр 5:58.79 
5Отгонлхагвын Золбаярэрэгтэйцана10 км гүйлтийн цана38-р байр  30:03.7
спринт61-р байр 3:44.37
кросс 60-р байр 4:58.58
6Батсүхийн Хонгорэрэгтэйцана10 км гүйлтийн цана61-р байр 
спринт74-р байр 4:02.06
кросс 72-р байр 5:14.85

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД