0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

НААДМУУД

"Singapore 2010" Залуучуудын зуны анхдугаар олимп



Залуучуудын анхдугаар олимпыг зохион байгуулах эрхийн төлөө ОХУ-ын нийслэл Москва болон Сингапур өрсөлджээ. Сингапурчууд наадам зохион байгуулахыг дэмжсэн нэг сая хүний гарын үсэг цуглуулах зэргээр сурталчилгааны кампанит ажлыг өргөн цараатай өрнүүлсний хүчинд санал асуулгад 53:44-өөр ялж, анхдагчаар тодров.

Сингапур улс 2008 онд наадмын төсвийг 75 сая ам.доллараар баталж байв. Гэвч явцын дунд зардал нэмэгдсээр анх төсөвлөснөөс бараг дөрөв дахин их буюу 280 сая ам.доллар болж өсчээ.

Анхны наадамд 204 ҮОХ-ны 14-18 насны 3524 тамирчин спортын 26 төрөлд 201 багц медалийн төлөө өрсөлдөв. Олимпын хөдөлгөөнөөс хэсэг хугацаанд хөөгдөөд байсан Кувейт улс оролцож чадаагүй бөгөөд тус улсын гурван тамирчин ОУОХ-ны туган дор оролцсон юм. Мөн өөр өөр орны тамирчид нэг баг болон өрсөлдөх холимог багийн тэмцээнийг морин спорт, туялзуур сэлэм, триатлоны төрлөөр зохион байгуулав. 

Багийн дүнгээр БНХАУ тэргүүлж, ОХУ удаалсан бол холимог багийнхан нийт 28 медальтайгаар дөрөвдүгээр байрт жагссан юм. Харин зохион байгуулагч Сингапур нутгийн дэвжээн дээрээ алт авч чадалгүй хоёр мөнгө, дөрвөн хүрэл медальтайгаар 62-т жагсав. Нийт 98 улс ямар нэг медаль хүртсэн байна. 

Залуучуудын олимпын наадам Сингапур улсад өнөөг хүртэл үр өгөөжөө өгсөөр байна. Сингапурын олимпын сан наадмын үеэр залуу үеийг дэмжсэн соёл урлаг, спортын хөтөлбөр хэрэгжүүлсэн бөгөөд уг хөтөлбөр нь жил бүр зохиогддог Сингапурын залуу олимпчдын фестиваль хэлбэрээр үргэлжилсээр байна. 

Медаль авсан орнууд

Улс

Алт

Мөнгө

Хүрэл

Нийт

1БНХАУ3016551
2ОХУ18141143
3БНСУ114419
4Украин991533
5Холимог баг 981128
6Куба93214
32Монгол2--2

Монголчууд Сингапурын олимпод

Залуучуудын анхдугаар олимпод Монгол Улс бокс, жүдо, гимнастик, триатлон, хөнгөн атлетик, усанд сэлэлт, чөлөөт бөх гэсэн спортын долоон төрөлд 11 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож, хоёр алтан медаль хүртэж, багаараа 32-т бичигдэв.

Чөлөөт бөхийн охидын 60 кг-д барилдсан Б.Батцэцэг нэгийн даваанаас Шинэ Зеландын Т.Фордыг 1:0, 2:0-ээр, Нигерийн К.Викторыг 1:1, 1:0-ээр, Гвинейн А.Соуарег 6:0, 3:0-ээр, Оросын С.Липатоваг 0:1, 1:0, 1:1-ээр, Энэтхэгийн Пужа Дхандаг 5:1, 0:1, 3:0-ээр тус тус ялж, залуучуудын олимпын анхны аваргаар тодорсон юм. 

Түүнчлэн гимнастикч Г.Эрдэнэболд хөвгүүдийн харайлтын төрөлд түрүүлж, хоёр дахь алтын эзэн болсон. 

Харин жүдоч О.Дөлгөөн холимог багийн тэмцээнд ОХУ, Мальта, Туркменистан, Сенегал, Шинэ Зеланд, Бельги, Германы жүдочидтой нэг баг болон өрсөлдөж, мөнгөн медаль хүртсэн юм. 

Монгол тамирчдын амжилт

НэрсХүйсТөрөлАнгилалАмжилт
1Баатарзоригийн Батцэцэгэмэгтэй 60 кгалтан медаль
2Ганбатын Эрдэнэболдэрэгтэйгимнастик алтан медаль
3Отгонбаярын Дөлгөөнэрэгтэйжүдохолимог багмөнгөн медаль
66 кг5-р байр
4Батбаатарын Соёлсайханэмэгтэйгимнастик 37-р байр
5Ганболдын Шижирбаатарэрэгтэйхөнгөн атлетик100 метр20-р байр 11.66 (5 h3)
6Хатанбүүвэйн Мичидмаа эмэгтэйхөнгөн атлетик400 метрDQ
7Дашдоржийн Анандэрэгтэйбокс57 кг5-р байр
8Гантулгын Өлзийбадрах эрэгтэйусан спорт50 м чөлөөт сэлэлт37-р байр
100 м чөлөөт сэлэлт48-р байр
9Эрдэнэбилэгийн Сүрэнням эмэгтэйусан спорт50м эрвээхий сэлэлт23-р байр
100 м эрвээхий сэлэлтDQ
10Түвшинжаргалын Энхжаргалэмэгтэйтриатлонганцаарчилсан эмэгтэй28-р байр
холимог баг15-р байр
11Энхтөгсийн Оюунболд эрэгтэйчөлөөт бөх -100 кг5-р байр

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД