0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

НААДМУУД

"Buenos Aires 2018" Залуучуудын III олимпын наадам



Аргентин улсын нийслэл Буэнос-Айрес хотноо 2018 оны аравдугаар сарын 6-18-ны өдрүүдэд залуучуудын III олимпын наадам зохиогдов. Энэ удаагийн наадамд 206 ҮОХ-ны 4,000 гаруй тамирчин 32 спортын төрлөөр 241 багц медалийн төлөө өрсөлдөв. Косово, Өмнөд Судан улс залуучуудын олимпод анх удаа оролцсон байна. 

Аргентинчууд санал асуулгад Колумбын Меделинийг 49:39-өөр илүүрхжээ. Тамирчид 32 спортын төрөлд өрсөлдсөн нь шинэ дээд амжилт бөгөөд картингийн уралдаан, морин поло, сквош зэрэг спорт үзүүлэх хөтөлбөрөөр оров.

Багийн дүнгээр ОХУ тэргүүлж, БНХАУ удаалсан бол зохион байгуулагч Аргентин 11 алт, нийт 26 медальтайгаар зургадугаар байрт жагссан байна. 

Медаль авсан орнууд

Улс

Алт

Мөнгө

Хүрэл

Нийт

1ОХУ29181259
2БНХАУ189936
3Япон15121239
 Холимог баг13131339
4Унгар127524
5Итали11101334
67Монгол-213

Монголчууд Буэнос-Айресийн олимпод

Монголчууд тус олимпод МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ч.Амарсанаагийн удирдлага дор чөлөөт бөх, буудлага, хүндийг өргөлт, жүдо, таеквондо, 3х3 сагсан бөмбөгийн төрөлд 11 тамирчинтай оролцож, 2 мөнгө, 1 хүрэл, олон улсын холимог багийн төрлөөр 1 алтан медаль хүртэв.

Медаль хүртсэн тамирчид

Жүдо бөхийн төрлөөр Л.Сосорбарам, Г.Тэмжүүин нар мөнгөн медаль авсан бол чөлөөтийн Т.Оюун-Эрдэнэ хүрэл медалийн эзэн болов. Мөн буудлагын тамирчин Э.Энхмаа холимог багийн төрөлд Унгарын тамирчин З.Пеклертэй нэг баг болон өрсөлдөж, алтан медаль хүртсэн юм. 

Түүнчлэн таеквондоч П.Тэмүүжин тав, чөлөөтийн Б.Энхзул дөрөвдүгээр байр тус тус эзэлжээ. 

Монгол тамирчдын амжилт

НэрсХүйсТөрөлАнгилалАмжилт
1Лхагвасүрэнгийн Сосорбарамэмэгтэйжүдо52 кгмөнгөн медаль
2Ганбүргэдийн Тэмүүжинэрэгтэйжүдо55 кгмөнгөн медаль
холимог баг5-р байр
3Тамирын Оюун-Эрдэнээрэгтэйчөлөөт бөх65 кгхүрэл медаль
4Батбаатарын Энхзулэмэгтэйчөлөөт бөх43 кг4-р байр
5Эрдэнэчулууны Энхмааэмэгтэйбуудлага10м хийн урт бууалтан медаль
6Ганцолмоны Ган-Эрдэнээрэгтэйсагсан бөмбөг3*317-р байр
7Чулуунбаатарын Ихбаярэрэгтэйсагсан бөмбөг3*3
8Мягмарсүрэнгийн Өлзий-Оршихэрэгтэйсагсан бөмбөг3*3
9Батсайханы Алтангэрэлэрэгтэйсагсан бөмбөг3*3
10Гомбосүрэнгийн Энэрэлэмэгтэйхүндийн өргөлт 6-р байр  179 кг
11Пүрэвжалын Дүүрэнжаргалэрэгтэйтаеквондо48 кг5-р байр

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД