"Nanjin 2014" Залуучуудын II олимпын наадам
Залуучуудын II наадмыг зохион байгуулах хотыг анхны наадам зохиогдохоос өмнө буюу 2010 оны хоёрдугаар сард болсон ОУОХ-ны чуулганаар сонгожээ. ОУОХ-ны гишүүдийн саналаар залуучуудын олимпын хотыг тодруулсан анхны тохиолдол нь энэ байв.
Анх арав орчим хот тус наадмыг зохион байгуулах сонирхолтойгоо илэрхийлсэн ч эцэст нь Мексикийн Гвадалахара, Польшийн Познан, Хятадын Нанжин хотууд албан ёсоор нэрээ дэвшүүлэв. Харин санал хураалт болохоос гурван долоо хоногийн өмнө Гвадалахара нэрээ татсанаар хоёр л хотын дунд өрсөлдөөн өрнөж, Нанжин 47:42-оор ялалт байгуулжээ.
Наадамд 203 ҮОХ-ны 3579 тамирчин спортын 28 төрөлд 22 багц медалийн төлөө өрсөлдөв. Гольф болон регби-7 наадмын хөтөлбөрт багтсан бол спорт авиралт, скэйтборд, ушу, дугуйт тэшүүр үзүүлэх төрлөөр орсон байна.
Багийн дүнгээр зохион байгуулагч БНХАУ тэргүүлж, ОХУ болон холимог баг удаалав. Нийт 87 улс ямар нэг медаль авсан нь өмнөх олимпоос 11-ээр цөөн байв.
Медаль авсан орнууд
№ | Улс | Алт | Мөнгө | Хүрэл | Нийт |
1 | БНХАУ | 38 | 13 | 14 | 65 |
2 | ОХУ | 27 | 19 | 11 | 57 |
Холимог баг | 13 | 12 | 14 | 39 | |
3 | АНУ | 10 | 5 | 7 | 22 |
4 | Франц | 8 | 3 | 9 | 20 |
5 | Япон | 7 | 9 | 5 | 21 |
70 | Монгол | - | 1 | - | 1 |
Монголчууд Нанжиний олимпод
Залуучуудын II олимпод монголчууд чөлөөт бөх жүдо бөх, буудлага, хүндийг өргөлт гэсэн спортын дөрвөн төрөлд таван тамирчинтай оролцож, нэг мөнгөн медаль хүртэж, багийн дүнгээр 70-р байрт бичигдэв.
Чөлөөт бөхийн охидын 46 кг-ын жинд барилдсан Б.Дөлгөөн Беларусийн И.Роикийг 4:0, Алжирын Х.Каддоурыг 4:0, Венесуэлийн А.Кастильог мөн 4:0-ээр ялж финалд шалгараад БНАСАУ-ын Ким Сон Ханд 3:1-ээр хожигдон мөнгөн медаль хүртсэн.
Ирээдүйн дэлхийн аварга М.Анхцэцэг хүндийг өргөлтийн 63 кг-д дөрөвдүгээр байр эзэлсэн бол ирээдүйн олимпын медальтан Ц.Цогтбаатар жүдо бөхийн 66 кг-д барилдан 13-р байр эзэлж байв.
Монгол тамирчдын амжилт
№ | Нэрс | Хүйс | Төрөл | Ангилал | Амжилт |
1 | Болормаагийн Дөлгөөн | эмэгтэй | чөлөөт бөх | 48 кг | мөнгөн медаль |
2 | Цэрэгбаатарын Хулан | эмэгтэй | жүдо | 52 кг | 7-р байр |
холимог баг | 9-р байр | ||||
3 | Мөнхжанцангийн Анхцэцэг | эмэгтэй | хүндийн өргөлт | 4-р байр 207 кг | |
4 | Нэргүйн Ангирмаа | эмэгтэй | буудлага | 10 метрийн хийн буудлага | 8-р байр |
холимог баг | 7-р байр | ||||
5 | Цэнд-Очирын Цогтбаатар | эрэгтэй | жүдо | 66 кг | 13-р байр |
холимог баг | 9-р байр |