0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ Слайдер

АНУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД ЭРХЭМСЭГ НОЁН МАЙКЛ КЛЕЧЕСКИ ОЛИМПИК ХАУСТ ЗОЧИЛЛОО

ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг өнөөдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Эрхэмсэг ноён Майкл Клеческиг хүлээн авч, спортын хөгжлийн талаар найрсаг дотно яриа өрнүүллээ.

Уулзалтын хүрээнд МҮОХ-ноос санаачлан “Парис 2024” олимпын наадмын үеэр хэрэгжүүлэх “Монголиан хаус” буюу соёл, спорт, өв уламжлалаа дэлхий дахинд таниулан сурталчлах зорилго бүхий төслийг “Лос Анжелес 2028” олимпын наадамд хэрэгжүүлэхэд зөвлөгөө авах, “Олимпик арена” спорт цогцолборын талаар болон “Парис 2024” олимпын наадмын хөтөлбөрт шинээр нэмэгдээд буй брейкинг, скейтбордын төрлийн спортоор хичээллэх хүүхэд залуусын тоог нэмэгдүүлэх зорилгоор АНУ-ын алдарт тамирчдыг урьж оролцуулсан спортын томоохон арга хэмжээ хамтран зохион байгуулах зэрэг сэдвээр ажил хэрэгч санал солилцов.

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД