УСАН СПОРТЫН ШҮҮГЧИД СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Олон улсын усан спортын холбоо (World Aquatics)-ны олон улсын шүүгчдийн 1 дүгээр түвшний сургалт 05 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай болж өндөрлөлөө.
Сургалтад манай улсаас 28 оролцогч сонгогдон оролцсон бол БНСУ-аас 1 оролцогч хамрагдав. Сургалтыг Олон улсын усан спортын холбооны сургагч багш Вадим Акмадиев удирдан зохион байгуулав.
Олон улсын 1 дүгээр түвшний шүүгчийн болзол биелүүлсэн нийт шүүгч нартаа баяр хүргэж, амжилт хүсье.