ОЛИМПЫН ЗӨВЛӨЛҮҮДИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ УУЛЗАЛТ-СЕМИНАР БОЛЛОО
Аймаг, дүүргийн Олимпын зөвлөлийн удирдах ажилтны уулзалт – семинар өнөөдөр цахимаар боллоо.
Уулзалт – семинараар энэ онд МҮОХ-ноос Олимпын зөвлөлүүдтэй хамтран хэрэгжүүлсэн хөтөлбөрүүд, Олимпын танхимуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх тухай болон “Парис 2024” Олимпын наадмын мэдээлэл зэрэг сэдвээр хэлэлцэж санал бодлоо солилцов.
Уулзалтаар МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар Олимпын зөвлөлүүдийн үйл ажиллагааг түлхүү дэмжин ажиллахаа илэрхийллээ.