0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

ЖҮДО БӨХИЙН ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭСМОНГОЛЫН БАГ 1 АЛТ🥇, 1 ХҮРЭЛ🥉 МЕДАЛЬ ХҮРТЭЭД БАЙНА

АНЭУ-ын Абу Даби хотноо жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 19-24-ний өдрүүдэд үргэлжилж байгаа билээ. “Парис 2024” Олимпын эрхийн оноо цуглуулах сүүлчийн уг тэмцээнд 107 орны 658 жүдоч өрсөлдөж байна.

Энэ удаагийн дэлхийн аваргын тэмцээнд манай баг 18 тамирчинтай өрсөлдөж байгаа бөгөөд тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48кг жинд Б.Баасанхүү аваргын алтан медалийг хүртэж, дэлхийн аварга цол хүртсэн Монголын 6 дахь жүдочоор тодорсон билээ.

Харин өчигдөр буюу 21-ний өдөр эрэгтэйчүүдийн 73 кг жинд Л.Анхзаяа Бразилын Данейл Каргенг ялж медалийн төлөө ялж, дэлхийн аваргын анхны медалиа хүртэв.

Гэрэл зургийг: IJF

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД