ПАРИСЫН ОЛИМПОД ОРОЛЦОХ БАГ ТАМИРЧДЫГ ДЭМЖИХ БАГУУДЫН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Парис 2024” Олимпын наадамд эх орноо төлөөлөн оролцох Үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд спортын сургалт, дасгалжуулалт, сэтгэл зүй, хоол зүй, анагаах ухаан гэсэн үндсэн 4 чиглэлээр мэргэжлийн багууд баг тамирчдыг дэмжин ажиллаж байгаа билээ.
ОУОХ-ны Гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар өнөөдөр дэмжих багийн төлөөллүүдийг Олимпик хауст хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг Төр засгийн зүгээс баг тамирчдаа түлхүү дэмжин ажиллаж байгаад талархал илэрхийлж, МҮОХ-ны Тамирчдын комиссын дэргэдэх тамирчдыг дэмжих багт төлөөллүүд оролцуулан, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг хүсэв.
Түүнчлэн “Парис 2024” Олимпын наадмын үеэр спортын сургалт, дасгалжуулалт, сэтгэл зүй, хоол зүй, анагаах ухааны мэргэжилтнүүд баг тамирчидтайгаа хамт байж олон талт туслалцаа үзүүлэх нь чухал хэмээн онцлов.