ДОТАЧИД ФИНАЛД ШАЛГАРЛАА
"Ханжоу 2022" Азийн наадмын И-Спортын дота2 төрөлд Монголын баг хагас шигшээд Киргизийн багийг 2:0 харьцаатай буулган авч аваргын төлөө тоглох эрхээ авлаа.
Финалын тулаан маргааш буюу 10 дугаар сарын 2-ны өдрийн 19:00 цагт эзэн орон БНХАУ-ын багтай тоглоно.
Гэрэл зургийг: Э.Харцага /Өнөөдөр сонин/
Монголын спортын сэтгүүлчдийн холбоо