СПОРТ АВИРАЛТЫН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Токиогийн олимпоос эхлэн олимпийн наадмын хөтөлбөрт багтаад буй спорт авиралтын тэмцээн өнөөдөр эхэллээ. Нийт 4 багц медалийн эзэд тодрохоос эрэгтэй, эмэгтэй хурдан авиралтын төрөл явагдлаа.
2 оролдлогын дараа шилдэг 1 цагийн үзүүлэлтээр нь тамирчдыг жагсаахад эмэгтэйчүүдээс Нямдоогийн Сэлэнгэ 16-р байр эзэлж 1/8 шигшээ өрсөлдөөнд шалгарлаа. Эрэгтэйчүүдээс Сүхбаатарын Итгэл 24, Баттулгын Билгүүн 25-р байр тус тус эзэллээ. Маргааш манай эрэгтэй баг буухиа төрөлд оролцох ба нийт 10 баг өрсөлдөх юм.
Спорт авиралтын төрөлд Азиас Индонезийн тамирчид дэлхийд дээгүүр өрсөлддөг бөгөөд үүнийгээ ч баталж энэ төрөлд дэлхийн рекордыг эзэмшигч Веддрик Леонардо 4,978 секундын амжилтаар урьдчилсан тэмцээнд тэргүүллээ. Тэрээр нийт тамирчдаас ганцаараа 5 секундээс дотогш амжилт үзүүлсэн. Эмэгтэйчүүдийг мөн л Индонезийн тамирчин, энэ оны дэлхийн аварга Десак Деви тэргүүллээ.
Мэдээг: Ч.Баатарзориг
Гэрэл зургийг: Б.Бямба-Очир (MPA)