АНХНЫ АЛТЫН ЭЗЭН – Т.ОТГОНЖАРГАЛ
Зүүн Азийн залуучуудын наадамд оролцож буй Монголын баг анхны алтан медалиа жүдо бөхийн төрлөөр хүртлээ.
Эмэгтэйчүүдийн 44 кг-д зодоглосон “Мон Алтиус Цагаанбаатар” академийн бөх Тогтбаатарын Отгонжаргал Тайванийн Хуан Вен И-г нэмэлт цагт торгуулиар ялж, алтан медалийн эзэн болов.
Алтан медалийн салхийг хагалсан Т.Отгонжаргалдаа халуун баяр хүргэе!
Photo by Ganbat Chuluunbaatar