СПОРТЫН СЭТГҮҮЛЧДИЙН БАГ "ХАНЖОУ 2022" ТАМИРЧДЫН ТОСГОНД ЗОЧИЛЛОО
"Ханжоу 2022" Азийн наадамд Монголын баг 403 тамирчин 129 дасгалжуулагч, албаны хүмүүс, нийт 532 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцож байгаа бол 37 хэвлэл мэдээллийн ажилтан баг тамирчдаа сурвалжлан мэдээ мэдээллийг түгээж байна.
Спортын гэрэл зурагчид, сэтгүүлч, зураглаачдаас бүрдсэн хэвлэл мэдээллийн баг цаг тутамд Азийн наадмын тэмцээн уралдааны явц, дүнг илтгэж, торгон агшныг олон нийтэд дэлгэж байгаа билээ.
"Ханжоу 2022" Азийн наадмын Монголын багийн ахлагч А.Ганбаатар хэвлэл мэдээллийн багийн төлөөллүүдийг тамирчдын тосгонд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Уулзалтаар Монголын багийн ахлагч А.Ганбаатар баг тамирчдын мэдээ мэдээллийг олон нийтэд цаг алдалгүй хүргэж буйд талархал илэрхийлж, амжилт хүслээ.