0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

ТОЙМ МЭДЭЭ: ОУОХ-НЫ 136 ДУГААР ЧУУЛГАН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Олон улсын олимпийн хороо\/ОУОХ\/-ны 136-р чуулган цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулагдав. Энэхүү арга хэмжээ нь цар тахлын үетэй холбогдуулан Олимпийн хөдөлгөөнд хийгдэж буй өөрчлөлт, шинэчлэл, хариу үйлдлүүдийг хэлэлцэж, холбогдох шийдвэрүүдийг гаргасан гэдгээрээ онцлогтой байв. Мөн ОУОХ-оос 2019 оны үйл ажиллагааны тайлан, санхүүгийн тайлангаа ил болгожээ.\r\nОУОХ ТАВАН ШИНЭ ГИШҮҮНТЭЙ БОЛЛОО\r\nОУОХ-ны 136-р чуулганы олонхын саналаар таван шинэ гишүүн ОУОХ-ны гишүүнээр батлагдлаа. Монголын үндэсний олимпийн хороо\/МҮОХ\/-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг Монгол улсаас сонгогдсон нь түүхэн үйл явдал болов. Түүнээс гадна\r\nОлон улсын хөнгөн атлетикийн холбооны Ерөнхийлөгч, Олимпийн аварга Себастьян Коэ, Хорватын Ерөнхийлөгч асан Колинда Грабар-Китарович, Саудын Арабаас АНУ-д суугаа элчин сайд, гүнж Рима Бинт Бандар Аль-Сауд, Кубын ҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Олимпийн аварга Мария де ла Каридад Колон Руэнес нар сонгогдсон байна. Ингэснээр ОУОХ нь нийт 103 гишүүнтэй болжээ.\r\nОУОХ ШИНЭ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧИДТЭЙ БОЛОВ\r\nОУОХ-ны анх удаа явагдсан цахим хурлаар Австралийн Олимпийн хорооны Ерөнхийлөгч Жон Д. Коатес, Сингапурын Олимпийн хорооны Ерөнхийлөгч асан Сер Мианг Ниг нарыг Дэд ерөнхийлөгчөөр сонгов. Мөн Азийн олимпийн зөвлөлийн Тамирчдын комиссын гишүүн, Филиппиний иргэн Микаел Кожуангко Жаворски, Аргентиний Олимпийн хорооны Дэд ерөнхийлөгч Жерард Вертхайн нарыг гүйцэтгэх зөвлөлд сонгожээ.\r\nТОКИОГИЙН ОЛИМПИЙН НААДАМ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ДАГУУ ЯВАГДАНА\r\nЦар тахлын улмаас нэг жилээр хойшлоод буй "Токио-2020" Олимпийн наадмын уралдаан тэмцээн явагдах бүх цэнгэлдэх хүрээлэн, заал танхим болон тамирчдын байрлах тосгон 2021 оны 7-р сард төлөвлөсөн ёсоор ашиглагдах болсныг ОУОХ албан ёсоор баталлаа. Үүнтэй зэрэгцэн Токиогийн Олимпийн наадмыг Зохион байгуулах хорооноос уралдаан тэмцээний албан ёсны хуваарийг гаргасан байна. Нийт 43 танхим, цэнгэлдэх Олимпийн наадмын үеэр ашиглагдах билээ. Санхүүгийн болон ложистикийн шалтгааны улмаас зарим заал танхимыг 2021 онд ашиглах боломжтой эсэх нь эргэлзээтэй байсан нь ийнхүү тайлагдаж байна.\r\nДАРААГИЙН ОЛИМПИЙН НААДМЫН БЭЛТГЭЛ АЖИЛ АМЖИЛТТАЙ ХАНГАГДАЖ БАЙНА\r\nЧуулганы үеэр зөвхөн "Токио-2020" Олимпийн наадмаас гадна дараагийн Олимпийн наадмыг зохион байгуулах хороодын төлөөлөл тайлангаа тавьж, шинэ мэдээллээ хуваалцав.\r\n"Бээжин-2022" Өвлийн Олимпийн наадмын хувьд ихэнх уралдаан тэмцээн явагдах заал танхим бэлэн болж, энэ оны сүүлээр гэхэд тамирчдын тосгон болон үндсэн цэнгэлдэхийн барилгын ажил дуусна гэдгийг мэдэгдлээ. Өнгөрсөн 12-р сард нээгдсэн сайн дурын ажилтны бүртгэлд одоогоор 840 мянган хүн бүртгүүлээд байгаа аж.\r\n"Парис-2024" Олимпийн наадмын хувьд, хүүхэд залууст Олимпийн наадмын ач холбогдол, үнэ цэнийг түгээх ажилд ихэд анхаарч, онлайн сувгуудыг ашиглан хагас сая хүнд хүрсэн шат дараалсан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Мөн ус спорт, бадминтоны тэмцээн явагдах барилгын ажлууд эхэлжээ.\r\n"Милано Кортина-2026" Олимпийн наадмын хувьд нэр дэвшигчийн статусаас шилжилт хийж, Зохион байгуулах хороог өдөр тутмын үйл ажиллагаатай болгон өөрчилсөн байна. Шинэ сайтаа ашиглалтанд оруулж, зарим түншлэлийн ажлуудыг хэрэгжүүлж эхэлснээ онцолжээ.\r\n"Лос Анжелес-2028" наадам ч мөн адил зохион байгуулах хороогоо байгуулж, гурван оффист 65 ажилтантай болсон байна. Тэд дотоодын хүүхэд залуусын спортын хөгжилд зориулж ОУОХ-ны тусламжтайгаар 160 сая долларын хөрөнгө оруулалт хийх болжээ.\r\n"ДАКАР-2022" ХОЙШИЛЛОО\r\nАфрик тивд явагдах хамгийн анхны Олимпийн наадам болох "Дакар-2022" Залуучуудын Олимпийн наадмыг дөрвөн жилээр хойшлуулах шийдвэрийг ОУОХ-ны чуулган гаргалаа. Энэ нь цар тахлын үеийн эдийн засгийн нөхцөл байдал болон "Токио-2020" хойшилсонтой холбогдон гарах уралдаан тэмцээний хуваарьтай уялдуулан гаргасан хамтын шийдвэр байсныг талууд онцлов. ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах уг шийдвэрээ Сенегал улсын Ерөнхийлөгч М.Саллтай утсаар ярин тохиролцож гаргасан бөгөөд Африк тив дэх анхны Олимпийн наадмыг 2026 онд зохион байгуулахаар тогтов.\r\nИРЭХ ОЛИМПИЙН НААДМУУДЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЭРЭЛТ ЭРС НЭМЭГДЭЖ БАЙНА\r\nОУОХ-ноос ирэх Олимпийн наадмуудыг зохион байгуулах сонирхолтой зарим нэр дэвшигчдийн материалыг танилцууллаа. 2032 оны зуны олимпийн наадам, 2030 оны өвлийн олимпийн наадам болон Залуучуудын Олимпийн наадмыг одоогийн байдлаар 15 улс зохион байгуулах хүсэлтээ илэрхийлсэн байна. Нэр дэвшигчдийн зарцуулах зардал нь 5 сая болж буурсан нь өмнөх наадмуудтай харьцуулахад 80 хувиар багассан үзүүлэлт болжээ.\r\n "

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД