“МИЛАН-КОРТИНА-2026” ОЛИМПЫН ЭРХ ОЛГОХ ҮНДСЭН ЗАРЧМЫГ БАТЛАВ
Өвлийн XXV олимпын наадам 2026 онд Италийн Милан, Кортина хотуудад болно. ОУОХ Гүйцэтгэх зөвлөлийн хурлаараа айсуй олимпын эрх олгох үндсэн зарчмыг баталлаа.
Олон улсын холбоо бүр олимпын эрхийн тэмцээнийг 18 сар буюу өвлийн хоёр улиралд багтаан явуулах ёстой. Холбоод эрх олгох форматаа 2023 оны есдүгээр сараас хэтрэлгүйгээр ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлөөр батлуулна.
Тамирчдын тэмцээн уралдаанд оролцох зардлыг бууруулахын тулд тивүүдийн тэмцээнээс эрх авах боломжоор хангахыг ОУОХ-ноос олон улсын холбоодод зөвлөсөн байна.
Сонгон шалгаруулалтын бүх тэмцээн 2026 оны нэгдүгээр сарын 18-ны дотор дууссан байх ёстой бөгөөд тамирчдын бүртгэл нээлтийн ажиллагаанаас 10 хоногийн өмнө буюу нэгдүгээр сарын 26-ны өдөр дууссах байх ёстой талаар тусгажээ.
“Милан-Кортина-2026” өвлийн олимп 2026 оны хоёрдугаар сарын 6-22-ны өдрүүдэд явагдах юм.