0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

ЖҮДО БӨХИЙН ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН ТАМИРЧИД КАТАРЫН ДОХАГ ЗОРИНО

Олон улсын жүдо бөхийн холбоо IJF-ийн дэлхийн цувралын энэ оны анхны тэмцээн Катар улсын Доха хотноо эхлэх гэж байна. “Doha-2021 World Masters” тэмцээн энэ сарын 11-13-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд 69 орны эрэгтэй 215, эмэгтэй 182 нийт 397 жүдоч өрсөлдөнө. Жин тус бүрийн дэлхийн чансааны эхний 32-д эрэмблэгддэг жүдочид оролцох энэхүү тэмцээнд манай улсаас эрэгтэй 10, эмэгтэй 6 тамирчин, 3 дасгалжуулагчын хамт эх орноосоо мордох гэж байна.\r\n\r\n\r\n\r\n \r\n\r\n\r\nБаг тамирдыг гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Халиуны Болдбаатар, ОУХМ П.Нямлхагва, Чимэд-Ёндонгийн Болдбаатар нар удирдан оролцоно. Манай тамирчдаас “Мастерс”-ийн урилга ирсэн тамирчдаас -100 кг-ын жинд ОУХМ Л.Отгонбаатар оролцох байсан ч бэртлийн улмаас тэмцээнд зодоглох боломжгүй болжээ.\r\n\r\n“Doha-2021” World Masters тэмцээнд түрүүлсэн жүдоч 1800 оноо, мөнгөн медаль 1260, хүрэл медальтан 900 оноогоор чансаагаа ахиулна.\r\n\r\nМанай баг тамирчид ХӨСҮТ-ийн зааварчилгааны дагуу маргааш коронавируст “Ковид-19” \/PCR\/-ийн 2 дахь шинжилгээгээ өгөөд энэ сарын 8-нд "Хүннү Эйр" компанийн нислэгээр яваад 14-ний өдөр эх орондоо хүрэлцэн ирнэ.\r\n\r\nСүүлийн Мастерс БНХАУ-ын Чиндао хотноо 2019 оны 12 сард болоход манай тамирчид 2 мөнгө \/Г.Наранцэцэг, Г.Хэрлэн\/, 1 хүрэл медаль \/Ё.Басхүү\/ хүртсэн билээ.\r\n\r\n\r\n “Doha-2021 World Masters” тэмцээнд оролцох тамирчид:\r\n\r\nЭрэгтэй\r\n\r\n\r\n\t-60кг МУГТ Д.Амартүвшин \/ДАШТ-ий мөнгөн медальт\/\r\n\t-60кг ОУХМ Л.Өнөболд \/Залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт\/\r\n\t-66кг ОУХМ Г.Хэрлэн \/World Masters-ийн алт, мөнгөн медальт\/\r\n\t-66кг ОУХМ Ё.Басхүү \/World Masters-ийн хүрэл медальт\/\r\n\t-73кг ОУХМ Ц.Цогтбаатар \/Ази, номхон далайн орнуудын аварга, “Их дуулга” тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт\/\r\n\t-73кг МУГТ Г.Одбаяр \/ДАШТ-ий хүрэл медальт, багийн ДАШТ-ий хүрэл медальт\/\r\n\t-81кг С.Моллай \/ДАШТ-ий алт, хүрэл медальт\/\r\n\t-81кг ОУХМ О.Ууганбаатар \/Их дуулга тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт\/\r\n\t-90кг ОУХМ Г.Алтанбагана \/Армийн дэлхийн аварга, Азийн наадмын мөнгөн медальт\/\r\n\t+100кг ОУХМ Ө.Дүүрэнбаяр \/ДАШТ-ий хүрэл медальт\/\r\n\r\n\r\nЭмэгтэй\r\n\r\n\r\n\t-48кг МУГТ М.Уранцэцэг \/ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт\/\r\n\t-48кг ОУХМ Г.Наранцэцэг \/World Masters-ийн мөнгөн медальт\/\r\n\t-52кг ОУХМ Л.Сосорбарам \/Залуучуудын олимпийн мөнгө, залуучуудын дэлхийн аварга\/\r\n\t-52кг ОУХМ Б.Хорлоодой \/Дюссельдорфын Гранд Слам тэмцээний хүрэл медальт\/\r\n\t-57кг МУХБ, МУГТ Д.Сумъяа \/Олимпийн мөнгө, ДАШТ-ий алт, хошой хүрэл медальт\/\r\n\t-63кг ОУХМ Б.Ганхайч \/Гранд Слам тэмцээний хүрэл медальт\/\r\n\r\n"

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД