СПОРТ ХОЛБООДЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫН УУЛЗАЛТ БОЛОВ
МҮОХ-ноос зохион байгуулдаг спорт холбоодын ерөнхий нарийн бичгийн дарга нарын ээлжит уулзалт өнөөдөр Олимпик хауст боллоо. Уулзалтад спорт холбоодын төлөөлөл 40 орчим хүн хамрагдсан юм.
Уулзалтаар ОУОХ-ноос шинээр хэрэгжүүлж буй OVEP буюу Олимпын эв санааны нэгдлийн хөтөлбөр, ОУОХ-ны “2020+5” бодлогын баримт бичгийн талаар болон “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын зохион байгуулалтын мэдээллийг холбоодын нарийн бичгийн дарга нарт өглөө.
Уулзалтад МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар нар оролцож, МҮОХ-ноос хийж хэрэгжүүлж буй ажлын талаар танилцуулан спорт холбоодын генсекүүдийн санал хүсэлтийг сонсов.
Мөн Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ спорт холбоодын төлөөлөлтэй санал солилцон, төр засгийн зүгээс спортын салбарт баримталж буй бодлогыг танилцууллаа.