0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ Слайдер

МҮОХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Б.БАТТҮШИГ ОУОХ-НЫ ГИШҮҮН, МОНАКОГИЙН ХУНТАЙЖ АЛЬБЕРТТАЙ УУЛЗЛАА

МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг ОУОХ-ны гишүүн, Монакогийн ҮОХ-ны Ерөнхийлөгч, Монакогийн Эрхэмсэг Хунтайж Альберттай уулзаж, хоёр орны Олимпын хороодын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

Уулзалтын үеэр талууд "Парис-2024" олимпод хөнгөн атлетик, усанд сэлэлтийн төрлүүдээр Монголын тамирчдыг Монакод хамтарсан бэлтгэлд оролцуулах, далбаат завь, сэлүүрт завь болон өвлийн спортын төрлүүдийг хөгжүүлэхэд хамтран ажиллахаар санал солилцлоо.

Мөн ОУОХ-ны ээлжит чуулганыг Улаанбаатар хотод зохион байгуулах, байгаль орчинд ээлтэй төслүүд тэр дундаа “Олимпик Арена” зэрэг төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх талаар ярилцсан байна.

Хунтайж Альберт ОУОХ-ны Тогтвортой хөгжил, өв уламжлалын комиссын даргын хувиар эдгээр төслүүдийг дэмжих чиглэлээр ажиллахаа илэрхийллээ.

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД