0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

МҮОХ-НЫ ДҮРМИЙН СУДАЛГААНЫ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА

\r\nӨнөөдөр \/2020.10.14\/ Монголын Үндэсний Олимпийн Хорооны хурлын танхимд МҮОХ-ны дүрмий судалгааны ажлын хэсгийн хурал боллоо. Энэ хуралд МҮОХ-ны удирдлагууд Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, Олон улсын олимпийн хорооны гишүүн, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар нар оролцлоо.\r\n\r\n\r\n\r\nМҮОХ-ны дүрмийг олимпийн хартид нийцүүлэн нэмэлт өөрчлөлт оруулах талаар гүйцэтгэх зөвлөлийн 2020 оны есдүгээр сарын 14-ний өдрийн хурлаар хэлэлцэж судалгааны ажлын хэсгийг МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатараар ахлуулсан 11 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан юм. Өнөөдрийн хурлаар одоогийн МҮОХ-ны мөрдөж байгаа дүрэм нь Олон улсын олимпийн хорооны дүрэмтэй нийцэж байгаа эсэх, МҮОХ-ны дүрэм Монгол Улсын хуультай нийцэж байгаа эсэх, Дүрэм нь МҮОХ-ны үйл ажиллагаанд хэрхэн нийцэж байгаа эсэх талаар хэлэлцлээ.\r\n\r\n\r\n"

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД