ЭНХСАЙХАНЫ ДЭЛГЭРМАА ДАШТ-ЭЭС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Сербийн Белград хотноо болж буй Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 68 кг-д Энхсайханы Дэлгэрмаа шигшээд тунаж үлдсэн билээ.
Тэрбээр аваргын төлөө Туркийн Бусе Тосунтай өрсөлдсөн юм. Барилдааны явцад манай тамирчин 0:1-ээр хожигдож яваад бүтэн дөрвөн оноо авсан ч харамсалтай нь, цэвэр даруулснаар ДАШТ-ээс мөнгөн медаль зүүлээ.
Ийнхүү энэ удаагийн ДАШТ-ээс эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн төрөлд монголчууд гурван мөнгөн медальтай өндөрлөлөө.
Эмэгтэйчүүдийн 68 кг-д медаль хүртсэн тамирчид:
Алт: Бусе Тосун (Турк)
Мөнгө: Энхсайханы Дэлгэрмаа (Монгол)
Хүрэл: Кумба Ларрок (Франц)
Ирина Рынгач (Молдав)