0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

“КАНВОН 2024” ЗАЛУУЧУУДЫН ОЛИМПЫН НААДАМД ОРОЛЦОХ ТАМИРЧДАД ТӨРИЙН ДАЛБАА ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

"Канвон-2024" залуучуудын өвлийн олимпын наадам өнөөдөр 20:00 цагаас албан ёсоор нээлтээ хийнэ. Олимпын наадамд эх орноо төлөөлөн оролцох залуу тамирчдын бэлтгэл сургуулилттай ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, "Канвон-2024" наадмын Монголын багийн ахлагч, Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг нар танилцан, төрийн далбаагаа гардуулан өгч, амжилт хүслээ.

Наадамд 79 орны 1900 гаруй тамирчин спортын 15 төрөлд  81 багц медалийн төлөө өрсөлдөх бөгөөд тэдний дунд Монголын 12 тамирчин бий. Тодруулбал, уулын цанын төрөлд анх удаа хоёр тамирчин оролцох бол гүйлтийн цанын төрөлд 4, биатлоны төрөлд 6 тамирчин тус тус өрсөлдөх юм. 

Нээлтийн ёслолд Монгол Улсын тугийг уулын цанын тамирчин М.Манлайжав, биатлоны тамирчин Д.Нямсүрэн нар хамтдаа барин жагсах болно.

Нээлтийн ёслол Gangneung Oval ордонд болох бөгөөд к-попын шилдэг одод уран бүтээлээ толилуулах нь энэ өдрийн оргил мөч байх болно. Уг ордонг “Пёнчан 2018” өвлийн олимпын наадамд зориулан босгосон бөгөөд тэшүүрийн төрөлд ашиглагдаж байв.

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД