0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

БАЯРТАЙ КАНВОН 2024, МИЛАН КОРТИНАД УУЛЗАЦГААЯ

БНСУ-ын Канвон хотноо 13 өдрийн турш авьяаслаг залуу тамирчдын ширүүн өрсөлдөөн дунд үргэлжилсэн "Канвон 2024" Залуучуудын өвлийн IV олимпын наадам хөшгөө хаалаа.

Дэлхийн 78 улс орны залуу тамирчид хуран цугласан Олимпын тэнгэр дор Монгол улсаа төлөөлөн биатлоны 6, гүйлтийн цанын 4, уулын цанын 2 тамирчин буюу өмнөх олимпуудтай харьцуулахад хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй баг тамирчид оролцож, ийнхүү тэмцээн уралдаанаа амжилттай өндөрлөж байна. Баяр бахдал, харуусал, амжилт, дурсамжаар дүүрэн, спорт олимпизмоор амьсгалсан завгүй өдрүүд ард үлдэж Олимпын хотхон, найз нөхөддөө удахгүй уулзахын ерөөл тавин, баяр хөөртэйгээр нутгийн зүг хүлгийн жолоо заллаа.

Авьяаслаг залуу тамирчдын маань унасан хүлэг нь хурдан байж, 2026 онд Итали улсад болох өвлийн олимпын наадамд Монгол улсаа төлөөлөн илүү олон спортын төрөлд, илүү өргөн бүрэлдэхүүнтэй оролцохыг нийт спорт-Олимпизмын их гэр бүлийн нэрийн өмнөөс хүсэн ерөөе!

Өвлийн спортын баг тамирчдыг маань "Харбин 2025" Азийн наадам, "Милан Кортина 2026" өвлийн Олимпын наадам хүлээж байна. Тамирчиддаа баярлалаа.

"Канвон 2024" Олимпын багийг дэмжиж ажилласан ОУОХ-ны Хүндэт гишүүн Ш.Магван, ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б. Баттүшиг, Монголын багийн ахлагч, Гадаад харилцааны сайд Б. Батцэцэг, баг тамирчдыг хувцас хэрэгслээр ивээн тэтгэгч Ханбогд кашмер, Келме брэнд болон нийт спортыг дэмжигч, хөгжөөн дэмжигчид та бүхэндээ талархал илэрхийлье.

БАЯРЛАЛАА, БАЯРТАЙ "КАНВОН 2024"

"Хамтдаа хөгжиж, үргэлж гэрэлтье"

"Канвон 2024" Залуучуудын IV өвлийн олимпын наадамд Монгол улсаа төлөөлөн оролцож буй баг тамирчдын хувцасны ивээн тэтгэгч:

KELME Mongolia

KHANBOGD Cashmere

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД