0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

МҮОХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.ТҮВШИНБАЯР ОРХОН АЙМАГТ АЖИЛЛАВ.

\r\nМонголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр өнгөрөгч амралтын Орхон аймгийн биеийн тамир спортын газарт зочилж орон нутагт хөгжиж буй спортын төрлүүдийн үйл ажиллагаатай танилцав.\r\n\r\n\r\n\r\nМөн тус аймагт үйл ажиллагаа явуулдаг "Атланта" олимпийн зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, удирдах бүрэлдэхүүнийг шинэчлэх талаар ярилцан, цаашид аймгийн хэмжээнд Спорт - Олимпизмийн хөдөлгөөнийг хөгжүүлэх хамгийн боломжтой бүс нутаг гэдгийг онцлон тэмдэглэв.\r\n\r\n\r\n\r\nТашрамд дурдахад "Атланта" олимпийн зөвлөлийг "Атланта-1996" олимпийн наадмаас жүдо бөхийн 60кг жинд хүрэл медаль хүртсэн, Орхон аймгаас төрөн гарсан анхны Олимпийн медальтан, гавъяат тамирчин Д.Нармандах-д хүндэтгэл үзүүлэн 1999 онд байгуулж байсан түүхтэй билээ.\r\n\r\n"

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД