0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

ДОВЧИНГИЙН ЯДАМСҮРЭН (1923-1975)

Төр, олон нийтийн нэрт зүтгэлтэн Д. Ядамсүрэн 1959 онд Биеийн тамир, спортын хорооны даргаар томилогдсон. 1960 оны 3 дугаар сард Биеийн тамир, спортын салбарын анхдугаар их хурлыг хуралдуулжээ.

 Энэ арга хэмжээг зохион байгуулснаар биеийн тамир спортыг нийтийн хүртээл болгох, спортыг хөгжүүлэх, холбоодын бие даасан үйл ажиллагааг бэхжүүлэх, орон нутагт спортын анхан шатны байгууллагыг байгуулах зэрэг томоохон өөрчлөлтүүдийг хийжээ

. МАХН-ын Төв хорооны 277 дугаар тогтоолоор МҮОХ-ны даргаар албан ёсоор томилогдсон байна. Тэрбээр 1962 онд МҮОХ-г ОУОХ-ны гишүүнээр элсүүлснээр дэлхий нийтэд их спортоор дамжуулан Монгол улсаа таниулах эхлэл тавигдсан юм. 1964 оны Инсбрукийн өвлийн, Токиогийн зуны олимпийн наадамд баг тамирчдаа бэлтгэн оролцуулсан нь Монголчууд олимпийн хөдөлгөөнд нэгдэн, эх орныхоо нэр хүндийг цуурайтуулсан олимпийн медальт олон тамирчид төрөн гарсан бахдам амжилтуудын түүхийн суурийг тавьсан гавъяат үйлстэн юм.

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД