0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

ОЛИМПИЙН ЗУРАГТ ХУУДАС#1 -

Бид Олимпийн наадмын плакат буюу зурагт хуудсаар дамжуулан Олимпийн хөдөлгөөний үнэ цэнэ, зохион байгуулагч улс үндэстний түүх, өв соёлыг суралцах боломжтой.\r\nЖишээ болгон “Ром-1960” Олимпийн зурагт хуудсыг товч судалж үзэцгээе.\r\nИтали улсын нийслэл Ром хот нь 1960 оны зуны олимпийн наадмыг зохион байгуулах эрхийг хүлээн авснаар хотынхоо сонирхолтой домог түүхийг тодруулан харуулсан зурагт хуудсыг бэлтгэсэн байна.\r\nЭнэхүү зурагт хуудаст эртнээс Ромын уран барималд түгээмэл хэрэглэгдэж ирсэн багана дээр хоёр нялх хүүхдийг хөхүүлж буй өлөгчин чоныг дүрсэлсэн байдаг. Мөн Зурагт хуудасны дээд хэсгээс Олимпийн таван цагираг, Олимпийн наадмын дугаар, огноог харах боломжтой.\r\n\r\nДомогт өгүүлснээр, Эртний Трой хотын орчимд дайны бурхан Романы удмын Эней хэмээх баатар Ахиллис баатарт ялагдан зугтаж үзэсгэлэнт байгальтай нэгэн нутагт Альба-Лонга хэмээх хотын суурийг тавин угсаа залган хаанчилсан байдаг. Харин нэгэн удаагийн “ордны хуйвалдаан”-ы үеэр түүний удмын хоёр ихэр хүү голын усанд хаягджээ.\r\nИхэр хөвгүүд хөвөн явсаар Тивор голын эрэг дээр гарч ирснийг нь өлөгчин чоно олж, хөхүүлэн тэжээжээ. Хожим ихэр хөвгүүдийг хоньчид олсон бөгөөд тэднийг Ромулус, Римус хэмээн нэрлэжээ. Домгийн ёсоор Ромулус, Римус нар нь МЭӨ 753 онд Ром хотыг байгуулсан хэмээн үздэг.\r\n\r\nМЭӨ VI зууны үед Лупа Капитолина уг үйл явдлыг уран баримал болгон дүрслэн үлдээсэн ч тэрхүү анхны уран баримал нь эртний үед сүйрч, хожим сэргэн мандалтын үед сэргээснийг өнөөг хүртэл хадгалсан төдийгүй энэхүү баримал нь Ром хотын бэлгэ тэмдэг болсон түүхтэй.\r\nЗурагт хуудаст дүрсэлсэн баганын хэсэгт зүүн гартаа модны мөчир барьж, баруун гараараа титэм зүүж буй тамирчин харагдах нь ялалт, амжилтыг бэлгэдэх ажээ.\r\nЗурагт хуудасны бичээсэнд “Ром-1960” хэмээх тэмдэглэгээг өнөөгийн дэлхий нийтэд өргөн ашигладаг араб цифрээр бус эртний Ромын тоог ашиглан бичсэн нь эртний уламжлалын үзэл санааг харуулдаг.\r\n\r\nМОНГОЛЫН ҮНДЭСНИИЙ ОЛИМПИЙН АКАДЕМИ\r\n

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД