0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЖАРГАЛАН СУРГУУЛИЙН СУРАГЧИД МҮОХ-НД ЗОЧИЛЛОО

Нийслэлийн Баянгол дүүргийн Жаргалан дунд сургуулийн хамт олон “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” болзолт уралдааны хүрээнд олон ажил өрнүүлэхээр төлөвлөсөн. Үүний хүрээнд тус сургуулийн 90 сурагч өнөөдөр МҮОХ-нд зочилж, Олимпын музейтэй танилцав. Энэ үеэр сурагчид гавьяат тамирчин, олимп, дэлхийн хүрэл медальт Д.Отгондалайтай уулзалт ярилцлага хийн, сонирхсон асуултдаа хариулт авлаа.

Тус сургуулийг төлөөлж спортоор хичээллэдэг, тодорхой хэмжээний амжилт гаргасан хүүхдүүд хүрэлцэн ирсэн болохыг Жаргалан сургуулийн биеийн тамирын багш, спортын мастер Б.Амарсанаа хэлэв.

Тэрбээр “Жаргалан сургууль болзолт уралдааны хүрээнд “Лондон” олимпын танхимаа тохижуулах, МҮОХ-ны музей үзэх, алдартай тамирчидтай уулзалт хийх, гар зураг, эссэ бичлэгийн уралдаан зарлах гээд олон ажил хийж байна. Мөн ширээний теннис, шатар, даам, сагсан бөмбөг, волейболын төрлөөр сургуулийн аварга шалгаруулах тэмцээнээ зохион байгуулж байгаа. Эдгээр арга хэмжээнд эцэг эхчүүдийг татан оролцуулж байгаа нь гол онцлог юм. Тухайлбал, эцэг эхчүүдийн дунд волейбол, сагсны тэмцээн, явган аялал зохион байгуулж байна” хэмээн ярилаа.

 

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД