0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

Т.ТУЛГА ХАРАМСАЛТАЙ ХОЖИГДОН 7-Р БАЙРТ ОРЛОО

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-д зодоглосон ОУХМ Т.Тулга дагах барилдаанд тун харамсалтай хожигдсоноор жиндээ 7-р байр эзэлсэн амжилтаар олимпийг өндөрлүүллээ.

Унгарын нэр дээрээс барилдаж буй орос бөх И.Мусукаев хоёрдугаар үед 2:2-оор тэргүүлж явсан. Бүхэл хоёр оноо авсан нь түүнд давуу тал авчирсан юм. Харин цаг дуусахаас хэдхэн секундын өмнө манай бөх өрсөлдөгчийнхөө хөлд орж ард нь гарсан ч ховорхон олдох энэ боломжоо оноо болгож чадсангүй. Шахаж эргүүлэх гээд дутуудахад нь унгар бөх дээр нь үлдсэн. Ингээд эцсийн дүндээ 4:2-оор дийлдлээ. Хэрэв түүнийг хожсон бол цааш хүрэл медалийн төлөө барилдах байлаа.

Өнөөдөр манай бөхчүүдээс эмэгтэйчүүдийн 50 кг-д зодоглож буй Ц.Намуунцэцэг 19.55 цагаас хүрэл медалийн төлөө барилдана. Уг нь тэрбээр дагах барилдаанд Эквадорын бөхтэй хүч үзэх байсан ч өрсөлдөгч нь гэмтлийн улмаас олимпийг орхисон юм. Медалийн төлөө хүч сорих өрсөлдөгч нь олимп, дэлхийн есөн медальтай Азербайжаны алдарт бөх М.Стадник байх болно.

 

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД