0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

ОЛИМПИЙН ТОСГОНЫ ОРЛОГЧ ДАРГАТАЙ УУЛЗЛАА

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, "Токио 2020" Монголын багийн ахлагчийн орлогч Т. Амаржаргал Тамирчдын тосгоны орлогч дарга Наоко Сайки-тэй уулзаж, бэлэг дурсгалын зүйл гардуулан өглөө.

 

 

Тамирчдын тосгоны орлогч дарга Наоко Сайки нь Монголын баг тамирчид Олимпийн наадамд амжилттай оролцож байгаад баяр хүргээд, та бүхнийг тамирчдын тосгонд байрлах хугацаандаа тав тухтай, сэтгэл хангалуун байлгахын тулд бид хичээж ажиллах болно. Улам их амжилт үзүүлэхийг хүсэн ерөөе гэв.

Токио хотын Харуми дүүрэгт баригдсан тамирчдын тосгонд нийт 206 орны тамирчид, дасгалжуулагч, албаны хүмүүс байрлаж байгаа бөгөөд Паралимпийн дараа залуу гэр бүлийн хороолол болгон ашиглах ажээ.

Тамирчдын тосгон дахь Олимпийн плаза хэсэгт тамирчид Япон орны түүх соёлтой танилцах, шуудангийн үйлчилгээ авах, бэлэг дурсгалын зүйл худалдан авах, ярилцлага өгөх боломжтой.

Мөн тамирчдын тосгонд Ази, Европ, Япон болон бусад төрлийн сонголт бүхий хоолны газар, угаалга хими цэвэрлэгээ, дотоод тээвэр үйлчилгээ, аюулгүй байдлыг шалган нэвтрүүлэх алба, тээвэр зохицуулалтын алба, поликлиник, сайн дурын ажилтнууд хариуцсан алба болон Ковид19 цар тахлын эсрэг үйл ажиллагаа явуулах баг, хотхонд байрлаж буй хүн бүрээс ковидын шинжилгээ авах явуулын лаборатори, допингийн шинжилгээний алба зэрэг баг тамирчдын аюулгүй байдал, тав тух, эрүүл мэндийг хамгаалах зорилго бүхий мэргэжлийн баг 24 цагаар ажиллаж байна.

 

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД