0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

ЭРЭГТЭЙ ТРИАТЛОНЧИД УРАЛДЛАА

Азийн наадмын триатлоны эрэгтэйчүүдийн ангилалд өрсөлдөхөөр нийт 29 тамирчин замд гарсан.
Манай улсыг төлөөлөн Г.Амарсанаа, Ц.Цэрэнбат нар уралдааны замд гарсан ч хоёул замаа дуусгаж чадсангүй. Нийт тамирчдаас 17 нь замаа дуусгасан юм.
Энэ төрөлд Японы хоёр тамирчны дунд гол өрсөлдөөн өрнөсөн. Сүүлийн хоёр жил тивийнхээ аваргаас алт, мөнгөн медаль хүртээд буй Кенжи Ненер 1:50:54 цагт замаа дуусгаж, түрүүлсэн бол таван жилийн өмнө Жакартад шагналт байранд орж байсан Макото Одакүра энэ удаад амжилтаа ахиулан, мөнгөн медаль зүүлээ. Хүрлийг гурав дахь тивийн олимпдоо оролцож буй Казахстаны Аян Бейсенбаев хүртэж, тивийн наадмын мөнгө, хүрэлтэй болов.

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД