А.ЭНХТУУЛ ТЭСВЭР, ТЭВЧЭЭР ШАЛГАСАН УРАЛДААНАА АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛҮҮЛЛЭЭ
А.ЭНХТУУЛ ТЭСВЭР, ТЭВЧЭЭР ШАЛГАСАН УРАЛДААНАА АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛҮҮЛЛЭЭ
Олимпын наадамд цанын эмэгтэйчүүдийн 10 км-т хурд сорьсон ОУХМ А.Энхтуул бариандаа орлоо. Нийт 98 тамирчин өрсөлдөхөд 96-р байраар уралдааныг эхлүүлсэн тэрбээр 13 тамирчныг ардаа орхиж, 85-р байр эзлэв. Энхтуул өөрийн зайг 37:02.5 минутад туулж, тэргүүлэгчээс 8:56 минут хоцрон барианд орсон юм.
Энэ зайд скиатлоны шинэхэн аварга Норвегийн Тереза Йохауг 28:06.3 амжилтаар түрүүлж, дубль хийв. Финландын Кертту Нисканен (28:06.4), Криста Пармакоски (28:37 нар мөнгө, хүрэл медалийн эзэн боллоо.
А.Энхтуулын хувьд ийнхүү анхны олимпын наадам нь өндөрлөж байна. Маргааш манай нөгөө тамирчин Б.Ачбадрах эрэгтэйчүүдийн 15 км-т өрсөлдөх болно.