0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

ДЭЛХИЙН ШАТРЫН ОЛИМПИАДАД ОРОЛЦОХ БАГ ТАМИРЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

 \r\n\r\n\r\nДэлхийн шатрын олимпиадад оролцох Монголын баг тамирчдад хүндэтгэл үзүүлэх ёслол өнөөдөр\/08.21\/ “Их тэнгэр” цогцолборт зохион байгуулагдлаа.\r\n\r\n\r\n\r\nЁслолд Монголын үндэсний олимпийн хороо\/МҮОХ\/-ны Дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Зөвлөх Ж.Отгонцагаан, Монголын шатрын холбоо\/МШХ\/-ны Ерөнхийлөгч Я.Санжмятав, УИХ дахь шатрын спортыг дэмжих лобби бүлгийн дарга Б.Саранчимэг, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц, Дэд дарга Ц.Одонбаяр, МШХ-ны удирдлагууд оролцож баг тамирчдад хүндэтгэл үзүүлэн, амжилт хүсэв.\r\n\r\n\r\n\r\nМонголын баг тамирчид нь Дэлхийн шатрын олимпиадад 1955 оноос хойш тасралтгүй оролцож, одоогоор чансаагаараа Дэлхийд 25, Ази тивд 4 дүгээр байрт эрэмбэлэгдэж байна.\r\n\r\n\r\n\r\nЭнэ жилийн Дэлхийн шатрын олимпиад нь цар тахлын улмаас анх удаа цахим хэлбэрээр зохион байгуулагдаж буй бөгөөд, дэлхийн 163 улс оролоцож байгаагаас Монгол улс эхний 25 улсын тэргүүн хэсэгт шалгарч нийт 12 тамирчин өрсөлдөх юм.\r\n\r\n\r\n\r\nОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах нь Дэлхийн шатрын холбоонд илгээсэн захидалдаа тус олимпиад нь спорт-олимпизмийн үнэт зүйлс цар тахлын үед үргэлжлэн дэлгэрэх илрэл мөн хэмээн онцолсон байна.\r\n\r\n\r\n\r\nТОГЛОЛТЫН ХУВААРЬ:\r\n\r\n\r\n\r\n1-3 дугаар өрөг:\r\n\r\n08 сарын 21-ний өдрийн 16:00-19:00 цагт\r\n\r\n\r\n\r\n4-6 дугаар өрөг:\r\n\r\n08 сарын 22-ны өдрийн 16:00-19:00 цагт\r\n\r\n\r\n\r\n7-9 дүгээр өрөг:\r\n\r\n08 сарын 23-ны өдрийн 16:00-19:00 цагт тус тус болно.\r\n\r\n\r\n\r\nABChess шууд дамжуулалтын фейсбүүк хуудас өдөр бүр Монголын баг, тамирчдын тоглолтыг www.chess.com платформтай хамтран албан ёсны эрхтэйгээр ДШХМ Б.Ану, СМ Б.Галмандах нарын тайлбартайгаар шууд дамжуулан хүргэнэ. Шууд дамжуулалтыг дараах линкээс хүлээн авна уу.\r\n\r\n\r\n\r\nwww.facebook\/ABChessLiveStream\r\n\r\n"

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД