0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ЦАХИМ ХӨГЖҮҮЛЭЛТ ХАРИУЦСАН КОМИСС АНХНЫ УУЛЗАЛТАА ХИЙВ

МҮОХ-ны салбар комиссууд өөр өөрийн чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлээд буй. Хэвлэл мэдээлэл, дижитал хөгжүүлэлт хариуцсан комисс анхны чөлөөт уулзалтаа өнөөдөр хийлээ.

Уулзалтад комиссын дарга, МҮОХ-ны Дэд ерөнхийлөгч О.Одбаяр, МҮОХ-ны зөвлөх А.Ундрал болон спортын сэтгүүлчид, тайлбарлагчдын төлөөлөл оролцов.

Уулзалтын үеэр МҮОХ-ны зөвлөх А.Ундрал ОУОХ-ны хэвлэл мэдээлэл, дижитал хөгжил хааш чиглэж байгааг танилцуулж, МҮОХ-ны зүгээс хэвлэл мэдээллийн салбарт чиглэсэн хийх ажлынхаа төлөвлөгөөг танилцуулав.

МҮОХ-ны Дэд ерөнхийлөгч О.Одбаяр өдрөөс өдөрт хувьсан өөрчлөгдөж буй хэвлэл мэдээллийн салбарт ажиллахад сэтгүүлчид бэлэн үү гэдэг асуудлыг хөндөж, шинэ тутам хөгжиж буй спортын төрлүүд дээр тайлбарлагч бэлтгэх ажилд МҮОХ-ны зүгээс дэмжиж туслах боломжийн талаар санал солилцов.

Сэтгүүлчид энэ үеэр өөрсдийн салбарт тулгамдаж буй асуудлын талаар ярьж, гарц шийдлийг хамтдаа эрэлхийллээ. Мөн цаашид спортын сэтгүүлч, тайлбарлагчид, телевизийн удирдлагуудтай илүү өргөн хүрээнд уулзалт ярилцлага хийхээр тохиров.

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД