"ТОКИО-2020" АЛТАН МЕДАЛИЙН ЭЗЭД АХ ДҮҮ АБЭ НАРЫН ЯРИЛЦЛАГААС
Абэ Хифүми: Дүүгээ түрүүлэхийг хараад би ч гэсэн түрүүлнэ гэж бодсон
Өнөөдөр болсон олимпын жүдо бөхийн хоёр жингийн барилдаанд япончууд хоёр алтан медаль авлаа. Энэ хоёр алтан медалийг ах дүү Абэ авсан юм.
Тэмцээний дараах ярилцлагад Үта Абэ “Цар тахлын улмаас олимп явагдах эсэх нь тодорхойгүй байсан ч азаар олимп явагдаж, алтан медаль авч чадлаа. Бүтэн дөрвөн жилийн турш энэ олимпын аварга болохын тулд л бэлтгэл хийж байсан. Түрүүлэх зорилгоо биелүүлсэндээ баяртай байна. Бушар маш хүчтэй өрсөлдөгч байлаа.
Үнэхээр хүндэлмээр тамирчин. Би финалд 52 кг-д Япон орондоо заавал алтан медаль авчирна гэсэн хүслээр барилдсан. Энэ бол ах болон манай гэр бүлийнхэн бүгдээрээ хамтдаа авсан алтан медаль”
Хифүми Абэ “Өнөөдөр дүү минь эхлээд финалд барилдаж, надаас түрүүлж алтан медаль авлаа. Дүүгээ түрүүлэхийг хараад дотор шатах шиг л болсон. Заавал түрүүлнэ гэж бодогдоод. Харин элдэв дарамт мэдрээгүй. Ингээд бид түүхэнд нэрээ үлдээж чадлаа. Цаашдаа олимпын аварга гэдэг нэр хүндээ дааж явахыг хичээнэ. Өнөөдөр би тайван сайхан барилдаж чадлаа”