0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

БТСУХ-НЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖ, АМЖИЛТ ХҮСЛЭЭ

Засгийн газрын тохируулагч агентлаг БТСУХ-ны даргаар томилогдсон Д.Жаргалсайханд МҮОХ-ны удирдлагууд хүндэтгэл үзүүлж, амжилт хүслээ. Уг уулзалтад МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Дэд ерөнхийлөгч О.Одбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн П.Буяндэлгэр нар оролцов.

Мөн БТСУХ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга О.Баттулга, Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Б.Нямсүрэн, Үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Э.Билэгт, Гадаад харилцаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат нар байлцав.

БТСУХ-ны дарга Д.Жаргалсайхан уулзалтын эхэнд урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирсэн МҮОХ-ны удирдлагуудад талархал илэрхийлж, цаашид спортын голлох хоёр байгууллагын харилцаа, хамтын ажиллагааг өндөр түвшинд гаргахыг зорьж байгаагаа илэрхийлэв. Үүний хүрээнд хоёр байгууллагын хооронд байгуулсан хамтран ажиллах санамж бичгийг шинэчлэн сайжруулж, хийх ажлуудаа тодорхой болгох шаардлагатай байгааг дуулгав.

МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг болон МҮОХ-ны нийт гишүүдийн өмнөөс Д.Жаргалсайханд шинэ албан тушаалд томилогдсонд баяр хүргэж, “Парис-2024” олимпын мөчлөгт хамтран хийж хэрэгжүүлэх их ажил байгааг онцлон дурдав.

Түүнчлэн МҮОХ-ны Дэд ерөнхийлөгч О.Одбаяр спортын хоёр байгууллагын урьд өмнөх хамтын ажиллагааг нэг шат ахиулах хүлээлттэй байгаагаа хэлж, үйл ажиллагааныхаа бодлогыг уялдуулж, стратегиа зөв тодорхойлох ёстой гэсэн юм.

Талууд энэ үеэр Олимпын өдөр болон Тамирчдын баяр хамтатган өргөн дэлгэр тэмдэглэх боломжийн талаар санал солилцож, хамтран хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар ярилцлаа.

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД