0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

“ХАНЖОУ 2022” АЗИЙН НААДАМД ОРОЛЦОХ БАГ ТАМИРЧДАД МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЛЭЭ

“Ханжоу 2022” Азийн XIX наадам эхлэхэд ердөө 23 хоног үлдээд байна. Энэ удаагийн наадамд Монголын баг 37 спортын төрөлд 400 гаруй тамирчид ур чадвараа сорих билээ.

Өнөөдөр МҮОХ-ноос цахим уулзалт - семинар зохион байгуулж, “Ханжоу 2022” Азийн наадамд оролцох Монголын баг тамирчдад дэлгэрэнгүй мэдээлэл хүргэв.

Уулзалтаар наадамд оролцох баг тамирчдын ерөнхий мэдээлэл, зохион байгуулалт, үдэн гаргах ёслол болон допингийн эсрэг цахим сургалтын тухай зөвлөмж хүргэсэн бөгөөд мөн МҮОХ-ны албан ёсны түнш Нью Жуулчин Турс ХХК-аас чартер нислэг болон аяллын багцын тухай танилцуулав.

Түүнчлэн уулзалтын үеэр МҮОХ-ны алтан түнш ХасБанк-наас “Ханжоу-2022” Азийн наадмыг зорих Монголын баг тамирчдад БНХАУ-д ашиглаж болох олон улсын UnionPay картыг үнэ төлбөргүй олгож, наадмын үеэр хийсэн худалдан авалтын 10 хувийг буцаан олгох нөхцөлтэйгөөр дэмжин ажиллахаа илэрхийлэв.

XacBank

New Juulchin Tours

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД