0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

ОУОХ-НЫ ХҮНДЭТ ГИШҮҮН Ш.МАГВАНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

\r\nМонголын Үндэсний Олимпийн Хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч, Олон Улсын Олимпийн Хорооны гишүүн Б.Баттүшиг нь ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магванд хүндэтгэл үзүүлэн, ахмадын баярын мэнд хүргэв. “Олимпийн өвөө” хэмээн олноо алдаршин, нас сүүдэр 93 хүрсэн Шагдаржавын Магван нь 1969-1978 онд МҮОХ-г тэргүүлж байсан бөгөөд 1977 онд ОУОХ-ны гишүүнээр сонгогдсон билээ. Өвөл, зуны 25 олимпийн наадамд оролцсон олимпийн өвөөгийн буухиаг 34 насандаа үргэлжлүүлэх эрхэм үүргийг залгамжилж, Монголын спорт-олимпизмийн түүхэн дэх ОУОХ-ны хоёр дахь гишүүнээр сонгогдсон Батболдын Баттүшиг нь Дэлхийн бадминтоны холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Монголын бадминтоны холбооны ерөнхийлөгчийн албыг хашдаг юм.\r\n\r\n \r\n\r\n"

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД