0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

МҮОХ-НЫ ГҮЙЦЭТГЭХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

\r\nМонголын Үндэсний Олимпийн Хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн хурал болж, олон чухал тогтоолыг баталлаа.\r\n\r\n\r\n\r\nҮүнд:\r\n\r\n1. МҮОХ-ны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг судлаж, дүрмийн төсөл боловсруулах Ажлын хэсэг байгуулах ба түүний ажиллах журмыг батлах тухай\r\n\r\n2. 2020-2021 онд зохион байгуулагдах олон улсын спортын наадмуудад оролцох Монгол Улсын баг, тамирчдын ахлагч нарыг томилох тухай\r\n\r\n3. МҮОХ-ны элч, төлөөлөгчдийг томилох тухай хэлэлцэж баталлаа.\r\n\r\nМөн энэхүү хурлаар Олимпийн зөвлөл болон Олимпийн танхимын үйл ажиллагааны тухай болон МҮОХ-ны гишүүн холбоодын үйл ажиллагааны тухай мэдээлэлийг нийт гишүүдэд өгч, олимпийн зөвлөл, танхимын үйл ажиллагааны үлгэрчилсэн загвар, заавар, дүрмийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулах тогтоолыг баталлаа. Түүнчлэн "Бөртэ чоно -2020" ёслолын арга хэмжээг зохион байгуулах, МҮОХ-ны дээд шагнал "Алтан Од" одонгоор шагнах тухай тогтоолыг баталлаа. Мөн "Спорт-Олимпизмийн шинэ эрин" төсөл хөтөлбөрийн танилцуулгыг МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр танилцуулсан байна.\r\n\r\n\r\n"

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД