0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

Б.САРУУЛ, Х.ДӨЛГӨӨНСАЙХАН НАР АВАРГЫН ТӨЛӨӨ ТОГЛОХООР ШАЛГАРЛАА

“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын боксын тэмцээний хагас шигшээ тоглолтууд Бөхийн өргөөнд үргэлжилж байна.

Өнөөдөр Монголын дөрвөн боксчин тулалдах бөгөөд хамгийн түрүүнд залуучуудын улсын аварга, насанд хүрэгчдийн УАШТ-ий мөнгөн медальт Б.Саруул рингэнд гарсан юм.

Эмэгтэйчүүдийн 50 кг-д тоглож буй тэрбээр өрсөлдөгч Тайванийн тамирчныг шүүгчийн саналаар ялснаар финалд шалгарч, алтан медалийн төлөө тулалдах эрхтэй болов.

Түүнчлэн эрэгтэйчүүдийн 51 кг-д Х.Дөлгөөнсайхан өрсөлдөгч БНСУ-ын тамирчныг хүнд тулааны эцэст 3:2-оор ялж, шигшээд шалгараад байна.

Манай боксчид маргааш аваргын алтан медалийн төлөө тулалдах болно.

Одоо эрэгтэйчүүдийн 57 кг-д Э.Мөнх-Эрдэнэ 16:30 цагаас, 63.5 кг-ын Ү.Баасандаш 16:45 цагаас хагас шигшээгийн тулаанаа хийнэ.

Баг тамирчдадаа амжилт хүсье!

МҮОХ-ны албан ёсны түнш

Евро Трэйвел ХХК/Парис 2024

Coca-Cola Mongolia

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД