0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

АЗИЙН ТАНХИМЫН БОЛОН ТУЛААНЫ СПОРТЫН НААДМЫН ТОВ ТОДОРЛОО

Цар тахлын улмаас болон "Парис 2024" Олимпын бэлтгэл ажлаас шалтгаалан гурван удаа хойшлоод буй "Бангкок-Чонбури - 2021" Азийн танхимын болон тулааны спортын VI наадам 2024 оны 11 дүгээр сарын 21-нээс 30-ны өдрүүдэд зохиогдох болсныг Азийн Олимпын зөвлөлөөс зарлалаа.

Уг наадамд манай тивийн тамирчид 35 спортын төрлөөр 334 багц медалийн төлөө өрсөлдөх бөгөөд өмнөх "Ашгабат-2017" наадамд Монголын баг тамирчид спортын 12 төрлөөр 72 тамирчин оролцож, 5 алт, 10 мөнгө, 15 хүрэл, нийт 30 медаль хүртсэнээр, багийн дүнгээр 13-р байрт шалгарсан амжилтыг үзүүлсэн билээ.

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД