0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

3X3 ЭРЭГТЭЙ САГСЧИД ХАГАС ШИГШЭЭД ТУНАЛАА

МОНГОЛ 16 : 15 ИРАН

Монголын 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй баг шөвгийн наймд Ираныг 16:15-аар бахдам ялалт байгуулж, хагас шигшээд үлдлээ.

Хасагдах шатанд үлдэх эрхийн төлөө Энэтхэгийг хожиж шалгарсан иранчууд 9:13-аар тэргүүлж эхэлсэн. Гэхдээ манай залуус шийдэмгий оноогоо нөхсөөр цаг дуусахаас 3 секундын өмнө М.Өлзий-Орших сүүлийн оноог авснаар багтаа хожил авчирлаа.

Эрэгтэй баг хагас шигшээд Катартай учраа таарлаа.

Гэрэл зургийг: Д.Нямбилэг

Монголын спортын сэтгүүлчдийн холбоо

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД